Пауэр-Юнит ХХК нь 2010 онд Цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдаж, Цахилгаан байгууламжийн угсралт, туршилт тохируулгын зэрэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрчим хүчний чиглэлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх мэргэшсэн инженер, техник удирдлагын баг хамт олонтой болж тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
Манай компани нь жилд 10-15 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчний түгээлт, борлуулалт хийж хэрэглэгчдийг тасалдалгүй, найдвартай эх үүсвэрээр хангахаас гадна дараах үйл ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна
Мэдлэгт суурилсан ёс зүйт үйлчилгээг баримтлан, оролцогч талуудын сэтгэл ханамжаар үнэ цэнийг цогцлоож, чанарыг бүтээнэ.
Дэвшилтэт технологи, чадварлаг хамт олны аюулгүй ажиллагаагаар цахилгаан эрчим хүчийг өөрийн хэрэглэгч бүрт түгээж, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний компани болно.
2021-2023 оны хугацаанд бид Uptime Tier 3 стандартад зорьж буй Дата төвийн гадна болон дотор цахилгааны угсралтын түлхүүр гардуулж өгөх ажил, Хүнсний үйлдвэрийн бүрэн автомат агуулахын гадна болон дотор цахилгааны угсралтын ажил, 6-10кВ-ын ЦДАШ бүхий дэд станцын зэрэг томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байна.
1972
одоогийн “АПУ” ХК-ийн дэргэд цахилгаан цех нэртэйгээр байгуулагдсан
2010
Цахилгаан эрчим хүч түгээх, зохицуулалттай хангах чиг үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдав
2023
Шинэ салбар нээж, үйлчилгээний хүрээг өргөжүүлсэн.